2011-12-26 22:32:24
Заа мацаг гэдгийг хүмүүс их олон янзаар ойлгож тайлбарладагаа.
Мацаг хоол буюу цагаан хоол идэх, усан мацаг, тарагтай мацаг, жимстэй мацаг, улаан лоолийн шүүстэй мацаг, хуурай мацаг гээд л олон янз байдаг.
Мацаг хэрхэн барих талаар ингээд бичье.
Эхний удаа бол тараг болон жимстэй мацаг барьж болно. Өглөөнөөс орой болтол зөвхөн тараг эсвэл жимс иднэ гэсэн үг.Хоёр дахь гуравдахаасаа харин зөвхөн ус ууж эсвэл бүр юу ч уухгүй. Хэцүү юмшиг санагдаж байна уу? Гэхдээ тийм ч хэцүү биш, хамгийн гол нь хоолны талаар бодохгүй байх хэрэгтэй. Би юу ч идсэнгүй шүүдээ, би юм идэх хэрэгтэй , гэдэс дуугарч байна,толгой ч өвдөөд байх шиг өлсөөд байна уу даа гээд л биеэ чагнаад хоол бодоод байвал өдрийн тал ч тэсэхгүй.
За ингээд нэг өдөр болчихлоо.
Маргааш өглөө нь хамгийн чухал зүйлээ хийнэ. Мацаг тайлна.
Үүний тулд танд нэг ширхэг лемон, 2 литр бүлээн ус, 2 ширхэг жижиг алим, нэг банана, хоолны давс хэрэгтэй.
Буцалгасан бүлээн усандаа лемоноо шахаж шүүс бэлдэнэ. Түүнийхээ дээрээс 2-3 халбага давс хийгээд сайтар хутгаад уунаа. Түргэн уух тусмаа сайн, сануулахад жоохон эвгүй амттай байхвий ккк. Гэхдээ зүгээр сүүлдээ дасчихдаг юм.
Ингээд ууж дууссаны гэдэс цэвэрлэгдэж эхэлнэ. Байн байн 00 руу гүйж өгнөдөө. Хэрвээ яахчгүй байвал араас нь аяга халуун цай уучихад л сайхан цэвэрлэгдэнэ."Хэрхэн мацаг барих вэ?" цааш унших »

Амьтад өвчтэй зовиуртай үедээ зөнгөөрөө мацаг барьж өөрийгөө эмчилдэг. Харин хүмүүс бид байгалиасаа улам холдож, өвчтэй үедээ зөнгөөрөө хоолондоо дургүй болох явцыг үл хайхран хоолноос эрч хүч авах зорилгоор хамаагүй иддэг.
Мацаг барихад бас сэтгэхүйн хүч чадал ч нэмэгддэг гэдэг байна.
Мацагт биеийн болон сэтгэхүйн өндөр ач холбогдол байдаг бөгөөд үүнийг эртний мэргэд сайн мэддэг байж. Тодорхой хугацаанд хоол ундыг тэвчин зогсоох нь бие махбодийг өөрөөр нь цэвэршүүлж, хуримтлагдсан хор хаягдлыг хөөж гаргадаг.Мөн хоол боловсруулахад зарцуулагадах их энерги гүн бясалгал мэтийн оюуны үйлдэл хийхэд тархинд үйлчилдэг байна.
Дотор хуримтлагдсан хоруудаас үүсэх өвчин
Хүчил ялгаруулдаг хоол хүнс (тухайлбал мах, цагаан будаа, цагаан талх, сахар, чихэр, тостой хоол, шарсан хайрсан хоол) хэрэглэх, хэт их идэх нь өвчин үүсгэдэг байна.
Бидний хоолонд хольсон элдэв будаг, амт, үнэр удаан хугацаагаар нөөшлөхөд хэрэглэдэг бүх химийн бодисууд...агаарын бохирдол...согтууруулах ундаа...тамхи....эм тан...дотоод шүүрэлд эмзэг нөлөө үзүүлдэг сэтгэлийн хурц хандлагууд энэ бүгд нь бидний бие махбодид химийн хорыг өсгөсөөр
